Автомашинаас ялгарах бохирдлыг зайнаас тодорхойлох

n.news
2017-12-26 01:18:05
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

"Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн шалган бүртгэх товчооны дэргэд автомашинаас ялгарах бохирдлыг зайнаас тодорхойлох RSDRemote Sensing Deviceтөхөөрөмжийг байршуулж, 2017 оны 04 дүгээр сарын 14-21 –ыг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцох явцад тээврийн хэрэгслийн хаягдал утааны ялгарлыг хэт ягаан туяаны шингээлтийн хувиар агууламжийг тодорхойлох зарчмаар CO, CO2, HC, NO, PM (S/F)-ыг хэмжих туршилтын ажил хийж байна. Хэрэв тус хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг Монгол улсад суурилуулж, ашиглавал авто машинаас ялгарах бохирдуулах бодисын стандартын шаардлагыг мөрдүүлж замын хөдөлгөөнд оролцож буй утаа ихтэй /стандартаас давсан/ авто тээврийн хэрэгсэлд хяналт тавих боломж бүрдэх юм.


 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here