ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Агаар орчны хяналтын суурин харуулын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах.”
Тендер шалгаруулалтын дугаар: НАББГ-2017/01/04
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас эрх бүхий тендерт оролцогчдоос “Агаар орчны хяналтын суурин харуулын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлчийн 2 жил /2015,2016 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 %-иас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг тендерийн материалдаа хавсарган ирүүлнэ.
Тендерийн баталгааны үнийн дүн: 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт 30 минутад Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын 509 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн Төр захиргааны 2 дугаар байр, Хангарди ордон 5 давхар 509 тоот, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар Мэргэжилтэн Ү.Одонбилэг, Утас: 11314876
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.aprd.ub.gov.mn