Тендерийн урилга

n.news
2017-12-26 03:19:05
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо : 2017/05/23

               Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар нь Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг хэрэгжүүлэх төсөл-ийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллого явуулж, бүртгэл мэдээллийн цахим санг бүрдүүлэх НАББГ/201704003 гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

  1. Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:
  • Бид сольюшин ХХК
  • Эм Ти ХХК
  • Интерактив ХХК
  • Тэнгэр судалгааны төв
  • Ухаалаг шийдэл ХХК
  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон  [Хосолмол үнэлгээний] аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
  2. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг 1 - Урилга

Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн

                              хүснэгтийн хамт)

            Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт

            Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт

            Бүлэг 5 - Ажлын даалгавар

            Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт

            Бүлэг 7- Тендерийн баталгаа /Хэрэв шаардсан бол/

  1. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн үнэ 50,000 /тавин мянга/ төгрөг төлсөн байх ёстой. /100200051311-Төрийн сан банк/
  2. Тендерийн хамт 1 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  3. Оролцогч санал хүлээн авах эцсийн хугацаа 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут, цагаас өмнө ирүүлсэн байх ба 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минут цагт саналыг нээнэ.
  4. Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.

 Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж,

Нийслэлийн төр захиргааны төв, Хангарьд ордон, 5 давхар, 509 тоот өрөө,

Мэргэжилтэн Ү.Одонбилэг

Холбоо барих утасны дугаар: 11-31-48-76, Факс: 11-32-46-32

 

 

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here