“Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” хэлэлцүүлэг амжилттай боллоо.

n.news
2017-12-26 03:48:04
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газар,  Онцгой байдлын сургууль, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Худалдаа аж үйлдвэрийн танхимд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь нийслэлийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй амьдрах орчин болгох, агаарын бохирдлоос эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр  судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэлэг санал, шийдлийг хэлэлцэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, төсөл, хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргахад оршино.


 Уг хэлэлцүүлэгт ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын эрдэмтэн судлаачид “Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал”, “Хөрсний бохирдлоос агаарын бохирдолд үзүүлэх дам нөлөө”, “Улаанбаатар хот орчмын усны бохирдлын судалгаа”, “Ил шаталтын сөрөг нөлөө” гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад илтгэлтэй холбогдуулан гарсан асуулт, хариулт, санал, зөвлөмжийг боловсруулан нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт хүргүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.

Энэхүү хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэн, аж ахуй нэгжийн 200 орчим  төлөөлөгч оролцсон.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн шинэ санаа, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах үзэсгэлэн явагдаж 20 орчим байгууллагууд оролцлоо.

  НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗАР

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here