Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал

Л.Нармандах
2018-06-13 01:25:33
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар болон химийн аргаар тодорхойлж байна.

2017-2018 оны хүйтний улирал буюу 2017 оны 10-12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 15мкг/м3-ээр буюу 8%-аар, PM2.5 тоосонцор 16мкг/м3-ээр буюу 10%-аар, хүхэрлэг хий 17мкг/м3-ээр буюу 32%-аар тус тус бага, азотын давхар ислийн агууламж өмнөх жилийн түвшинд байлаа.

 

 Бохирдуулах бодисын нэр

Агаарын чанарын стандарт

MNS 4585:2016

Дундаж агууламж, мкг/м3

Хүлцэх агууламж, мкг/м3

2016 оны 10-12-р сар, 2017 оны  1-р сарын дундаж

2017 оны 10-12-р сар, 2018 оны  1-р сарын дундаж

  PM10 тоосонцор

100

189

174

  PM2.5 тоосонцор

50

153

137

  Хүхэрлэг хий, SO2

50

53

36

  Азотын давхар исэл, NO2

50

52

51

Улаанбаатар хотын хүйтний улирлын 2018 оны 1 дүгээр сарын агаар дахь гол бохирдуулах бодисын агууламжийг дараах хэсэгт харуулав.

РМ10 тоосонцор

 

Зураг 1.  Хүйтний улирлын PM10 тоосонцрын сарын дундаж агууламж, 2015-2018он

Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2018 оны 1 дүгээр сарын  дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 4мкг/м3-ээр буюу 1.8%-иар бага, Агаарын чанарын стандарт дахь Хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/-тай харьцуулахад 2.2 дахин их байна  (Зураг 1).

РМ2.5 тоосонцор

 

Зураг 2. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын сарын дундаж агууламж, 2015-2018он

Агаар дахь PM2.5 тоосонцрын 2018 оны 1 дүгээр сарын  дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 4мкг/м3-ээр буюу 2%-иар бага, АЧС дахь ХА-тай харьцуулахад 3.9 дахин их байна  (Зураг 2).

Хүхэрлэг хий (SO2)

 

Зураг 3. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2015-2018он

Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн 2018 оны 1 дүгээр сарын  дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 18мкг/м3-ээр буюу 23%-иар бага, АЧС дахь   ХА-тай харьцуулахад 1.2 дахин их байна  (Зураг 3).

 Азотын давхар исэл (NO2)

 

Зураг 4. Хүйтний улирлын азотын давхар ислийн сарын дундаж агууламж, 2015-2017он

Агаар дахь азотын давхар ислийн 2018 оны 1 дүгээр сарын  дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 10мкг/м3-ээр буюу 16%-иар бага, АЧС дахь ХА-тай харьцуулахад 1.1 дахин их байна  (Зураг 4).

Шинэ

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here